20080327

Хата ~ !

Хата Мотохиро. 秦基博 
Энэ дуучинд би бас дурлачхаад бгаам.
видео оруулж сурсных, японоос дуртай дуучнаа бас дурдаад орхиё гэж...
Ноднин зунаас хойш нэлээн сонсч бн даа энэ нөхрийг. сонин сэтгэлгээтэй түүнийгээ илэрхийлэх үнэхээр гайхалтай хоолойтой.

эхнийх нь 鱗 үроко. миний анх дурласан дуу. караокед заавал дуулдаг.
дараагийнх нь シンクロ synchro. анхныx нь сингл. бас янзтай дуу. ялангуяа 3р бадаг хавьцаа
…君のその胸の鼓動と 
僕の胸のざわめきが
響いて響きあって
 同じもののように
 まるで同じもののようにシンクロするよ… гэдэг хэсэг нь ... ёо бүр хамаг юм хөдөлгөөд хаячдаг юм.



20080316

Maroon5

Maroon5 live in Budokan
а-үү :) хэхэ гоё байсан шүү.
эхэнд нь Soft гэнэ үү найзууд нь ч юмуу мэдэхгүй хэдэн гар гарч ирж 30 минутыг аваагүй бол бүр 100% ийн тоглолт болох байлаа. гэхдээ зүгээрээ
Maroon5 сүүлийн үед (2,3 жилийн өмнө гарсан цагаасаа л даа) миний дотор хит болоод байгаа хамтлаг. ер нь би гэдэг хүн нэг хамтлаг хүнийг ийм тууштай дэмжиж байсангүй. гоё дууг нь сонсоод л бусдыг нь ерөөсөө огт мэддэггүй л явлаа. Maroon5 г бол бүх дууг нь мэднэ гэж байгаа.
ойрд хамгийн дуртай нь Won't go home without you. Сонсогтий.




бас үүнийг сонсогтун. эхэн үейинх нь уран бүтээл бх. хүмүүс тэр бүр мэддэггүй.
хачин гоё дуу! I woke up thoughts of you tattood to my mind... гэдэг үг нь ёстой янзтай.

20080307

Үгэн тоглоом 言葉遊び

Энэ япончууд үгээр тоглохыг харин ч нэг сайн чадаад байгаа юм шиг санагддаг юм. Энэ нь бүр эртний уламжлалтай.
洒落/駄洒落(шарэ/дажарэ) гэж сүрхий юм байна. Адил дуудлагатай өөр утгатай үгээр тоглохыг хэлнэ. 汚職事件/お食事券 (ошокүжикэн) авилгын хэрэг, хоолны урилга 2 адил дуудлагатай. Үнэтэй зоогийн газар дайлуулаад үгүй гэж хэлж чаддаггүй албан тушаалтан энд ч бас байдаг гэсэн үг...
иймэрхүү тоглоомыг гэхдээ залуу хүмүүс нь жаахан хуучин гэж үздэг. Ояжигягү (おやじギャグөвөөгийн gag) гэнэ.
 Тоогоор бас сайн тоглоно. гороавасэ 語呂合わせ гэдэг. (Тоогоор үг бүтээх. )
11сарын 22. Сайн эхнэр нөхрийн өдөр. いい夫婦の日。 Учир нь 1нь и , 2 нь фү => ии фү-фү сайн гэр бүл гэсэн үг болно. супермаркэтүүд 29нийг Махны өдөр гэнэ. 2 ни гэсэн дуудлагатай 9 кү , тэгээд (肉)никү гэдэг ни мах гэсэн үг. Хэхэ хөөрхөн байгаа биз.
Аливаа зарлал сурталчилгааны утасны дугаар ийм байдлаар цээжлэхэд дөхөмтэй болгосон байдаг. 0120-117-117 даатгалын утас. 0120 нь free dial. 117 г нь иина гэж уншина. иина иина, гэхээрээ гоёо гоёо гэсэнэрхүү утга юмуу даа. Хувь хүн хүртэл сүүлийн үед үүнийг ашигладаг болж, гар утасны дугаараа өөрийнхөө нэрэнд тааруулж худалдаж авдаг хүн ч байдаг гэнэ.
 Сайто Рэйна гэж хүн бол 3110-07 ч юмуу. 3- са (сан) 1- и, 10- то , 0- рэй, 7 -на
Бас түүхийн шалгалтын он цээжлэхэд энэ арга өргөн хэрэглэгдэнэ.
鳴くよ鶯平安京накүё үгүйсү Хэйанкё (алтан гургалдай дуулна) 794 онд Хэйанкё ордон баригджээ.
いい国作ろう鎌倉幕府 иикүни цүкүро Камакура бакүфү (сайн улс байгуулъя) Камакурагийн засаглал 1192онд тогтжээ. гэх мэт
Шекспирийн төрсөн оныг ч 1564-1616 人殺しいろいろ хитогороши иро иро (алуурчин янз янзаараа) гэж цээжилж болно.
 Зарим цээр энэ гороавасэ гэдгээс үүдэлтэй байдаг. Япончууд 4, 9 тоонд дургүй нь 9 кү 苦зовлон гэдэгтэй адил дуудагдаг учраас, бас 4 ши 死үхэл гэдэгтэй адил учраас.
西向く士 ниши мүкү самурай , 2,4,6,9,11. 31ээс цөөн хоногтой сарыг цээжлэх арга. 2ни 4си 6мү 9кү нь ойлгомжтой. самурай  士 гэдэг үсгийг 十 、 一  гээд задалчихвал 11 болж бгаа юм.
Хүний нэрэнд бас иймэрхүү тоглоом байна. 四月一日 Ватанүки гэж овог байна. 4сар1 гэж бичээд Ватанүки гэж уншина. Ватанүки гэдэг нь хөвөн сугалах гэсэн үг. Дээр үейин япончууд нэг кимоног өвөл зунгүй өмсдөг байж. Өвөл нь хөвөн зулж, дулаарахаар өөрөөр хэлбэл 4сарын 1нд хөвөнгөө авдаг, үүнээс үүдэлтэй гэнэ.
эцэст нь 「春夏冬中」 акинай (商い中 ажиллах, үйл ажиллагаа явуулах "open" ) хавар зун өвөл , 4 улирлын намар(аки) нь бхгүй (наи). Дээр үед зарим хоолны газар гаднаа ингэж бичиж тавьдаг байсан гэдэг. бас акинай гэдэг нь уйдахгүй(飽きない) гэдэг утгатай учраас билэгшээдэг ч гэдэг. энэ удаа иймэрхүү, өөр сонирхолтой үгэн тоглоом байвал хэлээрэй.