20091006

Mukkuri

Айнү хэмээх хүмүүсийн тухай та мэдэх үү?
Японы нэг ёсондоо уугуул иргэд юмуу даа.
Хоккайдо Сахалин хавиар амьдарч байсан, 19р зууны сүүлээс эхлэн Япон болон Орос Зөвлөлтийн хавчлагад өртөж суурьшиж дассан нутгаасаа хөөгдөж их зовлон үзсэн гэдэг. Өдгөө цэвэр цусны айнү хүн тун цөөхөн үлдэж, соёл хэл нь ч мөхөхөд хүрээд бгаа гэлцдэг.
Википедиагаас ишлэхэд Айнү гэдэг нь өөрсдийнх нь хэлээр хүн гэсэн утгатай ажээ.
Айнүчүүдийн хувцас хунар дуу хөгжмийг ажихад нэг танил ч юм шиг, Сибир зүгийн соёлтой илүү ойрхон болов уу гэмээр ч, монголтой адил зүйл ч харагдана. Нэг нь энэ мүккүри. (mukkuri ムックリ)






Хэлбэр нь ч гэсэн яг л монголд бдаг амар хуур.
Жаахан бхад, эмээ минь тоглодог гээд хулсан хуур гэрт бдаг сан, түүнээс арай том ч юм шиг ...