20080128

Алангуа , Моори Мотонари

анхны бичлэг... олж мэдсэн нэг сониноос эхэлье.
Алангуа 5 хөвгүүнээ дуудаж нэжгээд сум өгөөд, хугал гэвэл, бүгд амархан хугалав. Дараа нь Алангуа 5 сум багцлаад хугал хэмээн хөвгүүддээ өгвөөс хэн ч хугалж эс чадав. Алангуа өгүүүлрүүн: Энэ мэт ганц ганцаар бол амархан эвдэрнэ, багцалсан сум мэт хүчээ нэгтгэвээс амар үл дийлдмүй.
Тэгсэн энэ домог Японд бараг яг хэвээрээ тууж явдаг байна шүү.
Моори Мотонари(1497-1571) гэж ноён (даймёо) байжээ. Сэнгокү гэдэг японы түүхийн үед Акинокүни (одоогийн Хирошима муж) гэдэг аймгийн тэргүүн байсан хүн. Моори Мотонари үргэлж эвдрэлцэж байдаг 3 хөвгүүнээ дуудаж, сум хугалуулан үзүүлээд эв нэгдэлтэй байхыг сургамжилжээ гэсэн домог байна. Алангуагийн домогтой адилхан. Их сонин шүү.

Мэндчлэх нь

Үзсэн кино уншсан ном, японд сурдгийн хувьд япончуудын талаар японтой харьцуулаад монголчуудын талаар элдэв янзыг эрээчиж стрэсээ жаахан тайлъюу гэж блог ард түмэнд нэгэн бүл нэмэвээ.

Нэрний тухайд, тодорхой нэг сэдэвгүй тул ганц санаанд орж ирсэн багын хочоо урдаа барив. Жижигхэн нүдтэй гээд нэг найз маань өгч байсан энэ нэр цааш дэлгэрсэн ч юмгүй тэр бид 2ын дунд л үлдсэн байх даа. Бүр жаахан байхад садангийн маань ах жижигхэн хамартай гээд Буратино гэж хочилдог байсныг эс тооцон, үүнээс хойш над хоч гэж юм байсангүй, комунист хүүхэд байсан болохоор тэр юмуу бүү мэд ээ.