Япон хэл үзэж буй монгол хүн, монгол хэл үзэж буй япон хүнд хэрэг болж юуны магад гээд нэгэн сонирхолтой өгүүлэгийг хадмал орчуулгын хамт толилуулж байна. Алдаа оноо ч байх биз,болгооно уу.
"Нэр чинь хэн бэ?" 「名前は?」
Өнөөдөр, таавар таалцна аа.
今日は、私と勝負をしましょう。
Уншиж ойлгох чадварыг хөнгөхөн сорих таавар юм.
読解力をちょっと試すゲームです。
Дүрэм бол амархан,
ルールは簡単、
чи ердөө энэ өгүүллэгийг эргэж буцалгүйгээр уншихад л болно.
キミはただこのお話を後戻りしないで読むだけです。
Тэгээд төгсгөлд нь миний асуултад хариулна.
そして、最後に私の質問に答えてください。
Гэхдээ, хариулж чадахгүй бол сүнсийг чинь авна шүү.
ただし、答えられないときは魂(たましい)を頂戴します。
За эхэллээ шүү.
始めますよ。
Дулаахан хаврын нэгэн өдөр.
暖かい春のある日のことです。
Чи ангид хичээл зааж байгаа багш гэж бодъё.
君が教室で授業をやっている先生だとします。
Болсон уу?
いいですね。
Тэгтэл, нэг хөөрхөн хүү орж ирлээ.
そこへ、一人のかわいらしい男の子が入ってきました。
Багш асууж байна:
先生が尋ねます。
- Жаал аа, нэрийг чинь хэн гэдэг вэ?
「ボク、名前は何ていうの。」
- Хэлэхгүй ээ. Гэхдээ одоо асуух тааврыг хариулж чадах юм бол хэлж болох л юм.
「教えないよ。でも、これから出すクイズに答えられたら教えてあげてもいい。」
Багш жаахан уур нь хүрсэн боловч, биеэ барихаар шийдэв.
先生は少し「ムッ」としましたが、ひとまず引き下がることにしました。
- Бэлэн үү? Нэгдүгээр асуулт.
「準備いい? 第1問。」
Жаал их л додигор байна.
子どもは得意になっています。
- Бөмбөлөг дотор агаар байдаг. Тэгвэл аврах цагираг дотор юу байх вэ?
「風船の中は空気が入っています。では浮き輪の中に入っているのは?」
- Бас агаар л биз дээ.
「やっぱり空気だろう。」
- Биш ээ, таасангүй. Хариу нь “сэлж чаддаггүй хүн”. Сайн бодооч.
「ブー、残念でした。答は『泳げない人』。よく考えてよ。」
- Худлаа хуураад л.
「そんなのインチキだ。」
Жаал сонсоогүй дүр үзүүлнэ.
子どもは涼しい顔をしています。
- За дараагийн, хоёрдугаар асуулт. Харсан хүнээсээ болоод хэлбэр дүрс нь өөрчлөгддөг юм юу вэ?
「はい次、第2問ね。見る人によって姿を変えるものは何でしょう。」
- Наадах чинь амархан. Ичимхий хүүхдийн царай л байлгүй.
「そんなの簡単だ。恥ずかしがり屋の顔だろう。」
- Биш ээ. Толь байхгүй юу.
「ブー。鏡じゃないか。」
Жаал мушилзан инээж байна.
子どもはニヤニヤしています。
- Гуравдугаар асуулт асуулаа шүү. Цэвэрхэн байхдаа хав хар. Заваарахаараа цагаан болдог юм?
「3問目いくよ。きれいなときは真っ黒。汚れたときは白くなるものは。」
- Мн-нн.
「うーん。」
- Мэдэхгүй юу?
「分からない?」
- Үгүй ээ, таачихлаа. Хэрээ байна. Хэрээ цагаан будганд орчихсон байхгүй юу.
「いや、分かった。カラスだ。カラスが白いペンキに突っ込んだのさ。」
- Биш дээ.
「違うよ。」
- Тэгээд юу юм?
「じゃ何だい。」
- Самбар.
「黒板。」
- ... ...
「‥‥‥。」
- Тэгвэл, сүүлийн асуулт. Хэрэглэхдээ цохиж эвдэлдэг юм юу вэ?
「それじゃ、最後の問題だよ。使うときたたいてこわすものは何でしょう。」
- Яасан олон үгтэй жаал вэ. Тэр чинь чиний хонго байхгүй юу.
「うるさい子だね。それはおまえのお尻だよ。」
Багшийн тэвчээр барагдаад жаалын хонгыг алгадаж гарлаа. Жаал уйлж орхижээ.
とうとう先生は子どものお尻をたたき始めました。子どもは泣き出してしまいました。
- Ээ-ээ. Хариулт нь өндөг шүү дээ.
「えーん。答は卵なのに。」
- Тийм үү. Тэгвэл, далимд нь өөрийнхөө нэрийг ч хэл.
「そうかい。じゃ、ついでにおまえの名前も言いな。」
- Ээ-ээ. За, хэлье ээ. Миний нэрийг “Таавар” гэдэг.
「えーん、えん。教えるよ。ぼくの名前は『苦偉頭』って言うんだ。」
За, асуулт.さて、問題です。
Хүүхдийн нэрийг мэдэж авлаа. 子供の名前は分かりますね。
Тэгвэл багшийн нэрийг хариул даа.では、先生の名前を答えて下さい。
таавал чи ялна. 分かったら君の勝ち。
Таахгүй бол би ялна. 分からなかったら私の勝ちです。
Хүүе, буцаж уншиж дүрэм зөрчихгүй шүү. おっと、読み直したりしては反則です。
Эндээ нүдээ аниад сайн бод.ここで目を閉じてよく考えなさい。
Өө, бууж өгч байгаа юм уу? えっ、降参ですか?
Одоо яая гэх вэ. 仕方ありませんね。
Тэгвэл эхнээс нь дахиад нэг сайн унш даа...
では初めからもう一度よく読んで下さい‥‥‥。
20110224
20110126
Кан Наото? Наото Кан?
Саяхны нэг Өдрийн сонин уншиж байтал "Иж бүрэн түншлэх гэж буй орон" нэртэй нэг сэтгүүлчийн Японы тухай аяллын тэмдэглэл байнаа. Түнүмура Тагүгү гэдэг айлд очлоо гэсэн байх юм. Ямар гээчийн Африк Мадагаскар гаралтай япон хүн юм бол гэсэн чинь үнэн хэрэгтээ Тономура Такако гэж хүн болж таарав. Арай ч дээ, тэр хүнд зочилж очсон айлынхаа хүний нэрийг лавлаж асуугаад зөв биччих сэтгэл дутжээ.
Ер нь хүмүүсийн яриад л байдаг сонин сэтгүүл зурагтын үг үсэг найруулгын алдааг би ч эмзэгээр хүлээн авч санаа зовж байдаг хүн. Монгол хэлнийх нь учраа алдаад бхад гадаад үг бол бүүр...
Япон хэл үздэгийн хувьд Японы газар ус, хүний нэрийн алдаа их нүдэнд тусахымаа.
Нэг үеэ бодвол Хиросима, Кюсю гэхээ арай больж. Гэхдээ л ерөнхий сайдаас нь авхуулаад сонин дээр гарч буй япон хүний нэрийг зөв бичсэн нь цөөхөн шахуу, заавал үсэг урд хойноо орсон, гээгдсэн...
Дээр нь Ерөнхий сайд Наото Кан гэж бичих нь нэг л сонин санагдаад бгаа юм. угтаа бол энэ европ америкад долигоносон япончуудын өөрсдийнх нь алдаа л даа. Гэхдээ л яагаад бид тэрийг нь дагаж шуурах ёстой гэж?
Ир Сэн Ким, Зэ Мин Зян гэдэггүйгээс хойш, Кан Наото, Коизүми Ичиро, Тани Рёоко гэж бичиж заншъя л даа.
Эргээд энэ нь монголчуудын нэр бичих ёс жаягтай ч хамаарна. Би л хувьдаа аавынхаа нэрийг эхлээд, дараа нь өөрийнхөө нэрийг бичдэг тэр л хэвээр нь гадаад хүмүүст ч танилцуулахыг боддог.

Subscribe to:
Posts (Atom)