Саяхны нэг Өдрийн сонин уншиж байтал "Иж бүрэн түншлэх гэж буй орон" нэртэй нэг сэтгүүлчийн Японы тухай аяллын тэмдэглэл байнаа. Түнүмура Тагүгү гэдэг айлд очлоо гэсэн байх юм. Ямар гээчийн Африк Мадагаскар гаралтай япон хүн юм бол гэсэн чинь үнэн хэрэгтээ Тономура Такако гэж хүн болж таарав. Арай ч дээ, тэр хүнд зочилж очсон айлынхаа хүний нэрийг лавлаж асуугаад зөв биччих сэтгэл дутжээ.
Ер нь хүмүүсийн яриад л байдаг сонин сэтгүүл зурагтын үг үсэг найруулгын алдааг би ч эмзэгээр хүлээн авч санаа зовж байдаг хүн. Монгол хэлнийх нь учраа алдаад бхад гадаад үг бол бүүр...
Япон хэл үздэгийн хувьд Японы газар ус, хүний нэрийн алдаа их нүдэнд тусахымаа.
Нэг үеэ бодвол Хиросима, Кюсю гэхээ арай больж. Гэхдээ л ерөнхий сайдаас нь авхуулаад сонин дээр гарч буй япон хүний нэрийг зөв бичсэн нь цөөхөн шахуу, заавал үсэг урд хойноо орсон, гээгдсэн...
Дээр нь Ерөнхий сайд Наото Кан гэж бичих нь нэг л сонин санагдаад бгаа юм. угтаа бол энэ европ америкад долигоносон япончуудын өөрсдийнх нь алдаа л даа. Гэхдээ л яагаад бид тэрийг нь дагаж шуурах ёстой гэж?
Ир Сэн Ким, Зэ Мин Зян гэдэггүйгээс хойш, Кан Наото, Коизүми Ичиро, Тани Рёоко гэж бичиж заншъя л даа.
Эргээд энэ нь монголчуудын нэр бичих ёс жаягтай ч хамаарна. Би л хувьдаа аавынхаа нэрийг эхлээд, дараа нь өөрийнхөө нэрийг бичдэг тэр л хэвээр нь гадаад хүмүүст ч танилцуулахыг боддог.
20110126
Subscribe to:
Posts (Atom)