Blue man in Tokyo гэж байнаа даа. Үзээд, урлаг/art гэж ер нь юу юм бол гэж жаахан бодов. Эхлэл нь их сүртэй. Цаас эргүүлж байгаад пүү гээд л будаг цацахаар өнгө өнгийн дугуй үүснэ. Зүгээр л бийрээр зурвал тийм дурс яагаад ч үүсэхгүй дээ. Тэгснээ бөмбөр дугараад л бас өнгө өнгийн будаг үсчээд л сүртэй. Үзэгчдийг татаж оролцуулахдаа ч сайн. Би хүртэл оролцоод авсан. Шоколадны хайрцаг эргэн тойрондоо мэдэгдэхгүйгээр өвөр дээрээ тавьчих. Өөрсдөө чамайг олоод очиж авна, гэв. Хэлснээр нь болов. Хайрцганд чихэр байж, тэрийг миний ард сууж байсан хүнээр шидүүлээд амаараа тосож авна гэнэ. Нэг нь тэрэндээ мэргэжлийн! Тэгсэн чинь миний пальтонд нөхөр гарынхаа цэнхэр будгийг бяцхан нялаад орхисон байдаг байгаа. Даанч тоглолт дуусаад бүүр нөгөөдөр нь анзаарсан. Эртхэн мэдсэн бол хими цэвэрлэгээний мөнгө өг гэж шаардахгүй юу! Тоглолт үргэлжлээд.. бөмбөрөө болиод бүр муу усны хоолой янз бүрийн юмаар хөгжмийн зэмсэг хийгээд галзуурч гарч байнаа. Гэвч яваандаа би уйдаад эхлэв. Жаахан нэг хэв маягийн гэхүү, эхлэлд мэдэрсэн шок тэр чигтээ үргэлжилсэнгүй... Төгсгөлд нь баахан цаас дамжуулах хэрэг гарав. Надад бол бөөн ядаргаа санагдав, зарим хүн тэгсэн их хөгжилтэй бх шиг байнаа. Урлаг ойлгодог хүмүүс шал өөр юмаа, хэхэ.
тэгээд л гарч ирээд бодов... хүмүүсийн лаг урлаг гээд хийгээд бгаа юм ер нь хийсэн юмандаа биш тайлбартаа байгаа юм шиг. Марсэл Дюшан шаазан жорлонд Булаг гэж нэр өгч гарын үсэг зурчихаад энэ бол урлагийн бүтээл гэж зүтгэсэн шиг,,,, (Marcel Duchamp "Fountain" ХХзууны хамгийн шокинг бөгөөд нөлөөтэй урлагийн бүтээлээр шалгарсан гэдэг) ТВ-р, НюБо гээд хятадын зураач гарч байна. Жингүйдэлд зураг зурсан гэнэ. Онгоцоор хөөрөөд гэнэт доошлох параболын дээд цэгт хэсэг хугацаанд жингүйдэл үүсдэг гэнэ. Тэр хугацаанд амжиж баахан бөмбөлөгтэй будаг хагалж, тэр нь хананд тогтоосон цаасанд наалдаж, заримийг нь зураач өөрөө ууж...
(NiuBo "The Zero-Gravity Project", 1993)
Бөөн арвайж сарвайсан будаг л байна. Заваанхан шиг зураачийн урлангийн шал лав энэнээс дутахгүйдээ гэхээc өөр гайхалтай энэ тэр гэсэн сэтгэгдэл төрсөнгүй. Яая, надад ямар ч уран сэтгэмж алгаа!