Yamamura Animation гэдэг студийн богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудыг үзэв. Үзэв ч гэж аль 12сард л даа. Тиймээс одоо кинотеатруудад байхгүй байх. Хаа нэгтээ тааралдyл үзэхэд гэмгүй.Сэдэв нь ч зураглал бичилт нь ч их сонирхолтой.
Толгой уул (頭山)гэдэг нь японы эртний ракүго (落語хошин яриа?) гэнэ. Тэр эртний зохиолд ийм сюррализм байж гэж бодохоор гайхалтай! Нэгэн эр интоор жимс (さくらんぼ)идэхдээ хайран санагдаад үрийг нь хамт идчихжээ. Тэгтэл толгой дээрээс нь сакура ургаад эхэлж, бүр гоё цэцэг дэлгэрээд, хүмүүс цэцгийг нь үзэх(花見) гэж цугладаг болжээ. Ууж идэж наргиж цэнгэж, сүүлдээ согтуурч хашгирч шуугиад болохгүй болохоор нь өнөөх эр залхаад сакура модыг булга татаж орхитол томоо гэгчийн нүх үлдчихэв. Түүнд нь борооны ус хурж цөөрөм бий болоод дахиад л загас барих гэсэн хүмүүс шаагилдаж эхэлвээ. Тэгтэл нэг загасчны шидсэн дэгээ өнөөх эрийн хамарт тээглэж их өвдсөндөө, өнөөх эр тэсч чадалгүй толгой дээрх цөөрөмдөө үйж үхэв ээ.

Хэрэгтэй хэрэггүй юм цуглуулаад хаяж чаддаггүй хүнд сургамжтай үлгэр юм шиг. Өөр элдэв санаа байгаа л байх. Recycle гээд янз бүрийн юм дахиж боловсруулаад л байдаг, тэр нь шинээр хийснээс үнэтэй болж таардаг ... гэх мэт орчин үейин нийгмийн асуудлыг егөөдсөн ч юм шиг...
Бас нэг сэтгэлд тод үлдсэн нь Хөгшин матар(年をとった鰐).
Ганцаардлыг, хүний ховдог шунахайд хязгаар үгүй гэдгийг үнэн зэвүүнээр үзүүлсэн. Уг нь L´eopold Chauveau гэдэг хүний Old Crocodile гэж Хүүхдийн ном! гэсэн. Хэхэ би багадаа ийм ном уншиж байсан бол одоо философч байх байсан байхаа :) Бага байхад үлгэр домог, дандаа л гэнэн цайлган, нэг л гэрэл гэгээтэй мөрөөдсөн юм уншиж өссөн. Тэр ч хэмжээгээрээ бөөн утопи л хөвж явдаг байсан. Хүүхдийн ном гэхээр л монголд тийм юм байдаг, гэтэл иймэрхүү хэрсүү номыг хүн багаасаа уншиж өөрийгөө олж авах хэрэгтэй юм шиг. За тэр хадуурах яахав.
Энэ матар яадаг гээч:
Нэгэн матар хөгшрөөд ревматизмд баригдаж ан гөрөө хийж чадахаа байгаад өлсөхийн эрхэнд ач зээ нараа иддэг болчихжээ. Үр сад нь үүнийг мэдээд алахаас өөр аргагүй гэж шийдсэнийг мань хашир мэдээд гол руу зугатаж, хөв хөвсөөр далайд орж, тэнд нэгэн сайхан сэтгэлт наймаалжтай тааралдав. Наймаалж найман хөлтэйгээрээ, тэднийгээ нэгд нэгэнгүй тоолж чаддагтаа их бахархана. Тэр 2 нэгэн бяцхан арал олж суугаад, наймаалж загас сэлт барьж матрыг тэжээдэг болов. Шөнө болж 2ул унтаж байтал матар гэдэс нь өлсөөд сэрчихэв. Хоол олъё гэтэл олигтой хөдөлж чадахгүй, тэгтэл хажууд нb унтаж буй наймаалжны хөл зөөлхөн шүүслэг их л амттай харагдав. Энэ нээрээ тоо тоолж чаддаг болов уу, өглөө сэрээд нэг хөл нь дутчихсан байхыг мэдвэл намайг орхиод явчих бол уу гэж матар бодлоо. Гэсэн ч хоосон ходоодоо дийлж чадсангүй наймаалжны нэг хөлийг чимээгүйхэн таслаад гулгуулж орхивоо. Наймаалж өглөө сэрээд, хөлөө тоолж, нэг, хоёр, гурав ... найм байж л байна, хэрэв би тоо тоолж чаддаггүй байсан бол нэг нь дутчихсан юм шиг санагдаад байх байлаа шүү гэж хэлээд матарт хоол олж ирэхээр далай руу үсрэв. Үүнээс хойш матар наймаалжны тоо тоолж чаддаггүйг мэдэж шөнө бүр хөлийг нь нэг нэгээр нь идсээр, хөөрхий наймаалж чадал хүч нь доройтсоор... 8дахь өглөө мухар болсон биетэй наймаалж нүдээ нээгээд , миний хөлнүүд нэг л хөдөлж өгөхгүй байна, би тоо тоолж чаддаггүйсэн бол байхгүй байна л гэмээр, хоолонд явж чадахгүй нь, уучлаарай. гэж матарт хэлэв. Өдөржин юy ч идээгүй матар, сульдаж доройтсон наймаалж хоёр... шөнө болоход матар өлсгөлөндөө дийлдэж хичээж тэжээсэн гэнэхэн хонгор амрагийнхаа үлдсэн биейиг залгиад, нэгэн дусал нулимс унагав.
2 comments:
hehe sonirholtoi l yum.
bi rakugo neg ih sonirhood bdggui. tegj bgaad neg sonsoj uzey baiz. neeree onigoo gej jpnd bdg uu. bdg bol yu gej heldeg ve.
bas gants neg meddeg onigoo bval jpn mgloor ni oruulaach hu.
хариу удсанд уучлаарай.
онигоо гэж нээрээ юуг хэлэх болоо... 一発ギャグ гээд бдаг нь тиймүү.. бас биш юмаа.
ジョーク 笑い話とかどうでしょう。。。
бодсон чинь ерөөс санаанд орж ирдэггүй ээ.
нээрээ 言葉遊び гэж нэг сүрхий юм бн шт. онигооноос ч гэхдээ шал өөр юм л даа. хэхэ буудаад бдаг онодоггүй ээ.
言葉遊びについて後日記事載せたいと思ってるので、よろしくです。 :)
Post a Comment