20080307

Үгэн тоглоом 言葉遊び

Энэ япончууд үгээр тоглохыг харин ч нэг сайн чадаад байгаа юм шиг санагддаг юм. Энэ нь бүр эртний уламжлалтай.
洒落/駄洒落(шарэ/дажарэ) гэж сүрхий юм байна. Адил дуудлагатай өөр утгатай үгээр тоглохыг хэлнэ. 汚職事件/お食事券 (ошокүжикэн) авилгын хэрэг, хоолны урилга 2 адил дуудлагатай. Үнэтэй зоогийн газар дайлуулаад үгүй гэж хэлж чаддаггүй албан тушаалтан энд ч бас байдаг гэсэн үг...
иймэрхүү тоглоомыг гэхдээ залуу хүмүүс нь жаахан хуучин гэж үздэг. Ояжигягү (おやじギャグөвөөгийн gag) гэнэ.
 Тоогоор бас сайн тоглоно. гороавасэ 語呂合わせ гэдэг. (Тоогоор үг бүтээх. )
11сарын 22. Сайн эхнэр нөхрийн өдөр. いい夫婦の日。 Учир нь 1нь и , 2 нь фү => ии фү-фү сайн гэр бүл гэсэн үг болно. супермаркэтүүд 29нийг Махны өдөр гэнэ. 2 ни гэсэн дуудлагатай 9 кү , тэгээд (肉)никү гэдэг ни мах гэсэн үг. Хэхэ хөөрхөн байгаа биз.
Аливаа зарлал сурталчилгааны утасны дугаар ийм байдлаар цээжлэхэд дөхөмтэй болгосон байдаг. 0120-117-117 даатгалын утас. 0120 нь free dial. 117 г нь иина гэж уншина. иина иина, гэхээрээ гоёо гоёо гэсэнэрхүү утга юмуу даа. Хувь хүн хүртэл сүүлийн үед үүнийг ашигладаг болж, гар утасны дугаараа өөрийнхөө нэрэнд тааруулж худалдаж авдаг хүн ч байдаг гэнэ.
 Сайто Рэйна гэж хүн бол 3110-07 ч юмуу. 3- са (сан) 1- и, 10- то , 0- рэй, 7 -на
Бас түүхийн шалгалтын он цээжлэхэд энэ арга өргөн хэрэглэгдэнэ.
鳴くよ鶯平安京накүё үгүйсү Хэйанкё (алтан гургалдай дуулна) 794 онд Хэйанкё ордон баригджээ.
いい国作ろう鎌倉幕府 иикүни цүкүро Камакура бакүфү (сайн улс байгуулъя) Камакурагийн засаглал 1192онд тогтжээ. гэх мэт
Шекспирийн төрсөн оныг ч 1564-1616 人殺しいろいろ хитогороши иро иро (алуурчин янз янзаараа) гэж цээжилж болно.
 Зарим цээр энэ гороавасэ гэдгээс үүдэлтэй байдаг. Япончууд 4, 9 тоонд дургүй нь 9 кү 苦зовлон гэдэгтэй адил дуудагдаг учраас, бас 4 ши 死үхэл гэдэгтэй адил учраас.
西向く士 ниши мүкү самурай , 2,4,6,9,11. 31ээс цөөн хоногтой сарыг цээжлэх арга. 2ни 4си 6мү 9кү нь ойлгомжтой. самурай  士 гэдэг үсгийг 十 、 一  гээд задалчихвал 11 болж бгаа юм.
Хүний нэрэнд бас иймэрхүү тоглоом байна. 四月一日 Ватанүки гэж овог байна. 4сар1 гэж бичээд Ватанүки гэж уншина. Ватанүки гэдэг нь хөвөн сугалах гэсэн үг. Дээр үейин япончууд нэг кимоног өвөл зунгүй өмсдөг байж. Өвөл нь хөвөн зулж, дулаарахаар өөрөөр хэлбэл 4сарын 1нд хөвөнгөө авдаг, үүнээс үүдэлтэй гэнэ.
эцэст нь 「春夏冬中」 акинай (商い中 ажиллах, үйл ажиллагаа явуулах "open" ) хавар зун өвөл , 4 улирлын намар(аки) нь бхгүй (наи). Дээр үед зарим хоолны газар гаднаа ингэж бичиж тавьдаг байсан гэдэг. бас акинай гэдэг нь уйдахгүй(飽きない) гэдэг утгатай учраас билэгшээдэг ч гэдэг. энэ удаа иймэрхүү, өөр сонирхолтой үгэн тоглоом байвал хэлээрэй.

2 comments:

byambaa said...

he he. huurhun yum. bas ih sonirholtoi yum. meduushtei.

gehdee bi iim ugen togloom eruusuu medehgui, zar surtalchilgaagaar yavj bgaa gants neg utasnii dugaariig l halit medne uu gehees.

gants meddeg ni 39. san ku duudagdah uchraas ednii hellegeer thank you bolood bh shig bgaan. mashinii dugaar, utasnii dugaartaa ih heregledeg gej sonsson.

neeree tiim bas shine jiliin nenga jyo deer 4 hulgana bj l dee. tegsen teriig ni neg emee harchihaad uurlaad bsn gej hunees sonsson shuu. uchir ni 4iig shi, hulganiig ne, tegeed niiluuleed unshihaar shine bolj unshigdaad bna, namaig hurdan uh gej bgaa yum uu geed l (nenga jyo bichdeggui hunees irsen yum uu daa, tegeed l buun yum bolood bh shig bgaa.)

yanzaga said...

byambaa, bayarlalaa.
4 hulgana gedeg chini sonirholtoi yum bn shuu. sine gedeg hurtel ni unchihguimaa gehed, 4t ugaasaa durgui gedgiig bodoltsoh l heregtei bjdee, yawuulsan hun ni.