Нэг найз маань үсээ буджээ.
- Ямар болж, арай дэндүү шар болчиж уу?
- Үгүй ээ, тааруухан л байна ш дээ, гэж би хариулав.
- Таарууха-ан? Онцгүй бн уу тээ. Найз маань гомдсон янзтай дуугарч бн.
- Үгүй ээ, харин яг "тааруухан" л бн гэж би хэлсэн ш дээ.
Хажуунаас бас нэг найз маань ярианд оролцож
- Үгүй ээ, наадах чинь "яг таарчээ" л гэж хэлээд бгаам бхгүй юу. Би бол ойлгож бн. Гэхдээ онцгүй таарамжгүй гэхийг чи юу гэж хэлэх вэ
- "Тааруухан" ... л гэж хэлэх юм бн гэж би хариулав. Өгүүлбэрийнхээ утгаар ойлгоно.
"За даа, наадах чинь тааруухан эд бн даа" гэвэл эсрэг утгаар
"Яг тааруухан бн" гэвэл эерэг утгаар хэлж бгаа гэж ойлгоно. гэж би тайлбарлав.
Гэхдээ тайлбарлаж бх явцдаа би өөрөө бас эргэлзэж орхилоо... Би ганцаараа буруу хэрэглэдэг юм болуу...
Дараа нь ээжтэй ярьж бгаад
- Ээж, энэ шөл давс нь бага бн уу?
- Үгүй, миний хүү "тааруухан" бн. гэж бн. Хэхэ ээж ингэж ярьдаг болохоор би тэгж ярьдаг юм бн.
Хүмүүсээс асуугаад бхнаа Баянхонгорчууд ингэж хэрэглэдэг бололтой.
Ийм газар нутгийн онцлогтой болон нэг үгээр эсрэг утга илэрхийлдэг үг бн уу? (зөндөө бгаа бх л даа :) )
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Хэхэь манай нутагт дажгүй болж гэдэг юм. Хэн ч эргэлзэхгүй дээ.
hehe, dajgui gedgiig ch heregledeg l dee.
taaruuhan gedeg ni yag taarsan, ooroo helbel dajgui gedgees iluu deer gesen utgatai yum l daa :)
dajgui geheer jaahan setgel dunduur gehuu yahaw muugui l yum gesen utgatai gej bi oilgodog.
bi bol muu ch bish sainch bish gej booronhiiloh uedee heregelene.
tanai nutagt bol dajgui gedeg ih sain gesen utgaar heregeledeg uu?
Өвөр монголчуудын яридаг "баахан" болоод Ар монголчуудын яридаг нь эсрэг утгатай байна гэнэ.
Itakosan,
bayarlalaa.
"Baahan" esreg utgatai? owor mongolchuud teheer bagahan gesen utgaar heregledeg gesen ug uu?
Dajgui !!!
Jaahan hongon maygiin ug gej oildogog. Nuhatstai bish geh yum u. Anzaaraad baihad ene ug humuusiin odor tutmiin hariltsaand ih hereglegddeg barag helts ug maygiin bolson yum shig sanagddag. Ene ugnii tsaana ih zuil baigaa (buh yum ok gesen ug bish) gej bodoj baina.
- Ajil sain u?
- oo dajgui gajgui
- Hicheel yamar bna?
- Dajgui eee, baij l bna.
dajgui = gaigui
Taaruuhan !!!
Mongolchuudiin ulamjlalt tseerleh yosnii neg helberiig ilerhiildeg ug baih (gehdee bugd ingej heregledeg bish bh). Ter tusmaa toiruu utgaar sain saihan, butej baigaagaa ileerhiilsen sanaa yum u. Ooroor helbel tsagaan hel amnaas sergiilj ok baigaa zuilee ene ugeer ilerhiildeg. Shuud utgaaraa baga dunduur, bolohgui baigaa zuiliig ilerhiildeg. Er ni mongolchuudiin ug heregleh uhaan geh yum u esvel hariltsaanii nariin medremj ni sain yumaa.
Anhaa bayarlalaa.
buten jil haychihsan blogt maani neg salhi orj bh shiw :)
dajgui gedgeer neeree olon yum ilerhiildeg bh shuu.
taaruuhan gedgiig tsagaan hel amtai holbootoi gesen ter hereglegeeg bi anh l sonsson sonirholtoi sanagdsan shuu.
taaruu, taaruuhanii tuhaid iim tailbar bna, http://toli.query.mn/pages/509 , http://toli.query.mn/
Thanx, Anonymous.
яг тэгж таарнаа! би буруу хэрэглэх учиргүй юм бгаам, хэхэ.
баярлалаа.
Post a Comment